Ж.Энхжаргалан: Ёоооё за ШААЛДAA! Болuоч дээ та нар… Хотын даргаа?

Ж.Энхжаргалан: Ёоооё за ШААЛДAA! Болuоч дээ та нар… Хотын даргаа?

Монголын бүх төрлийн арга хэмжээ төлөвлөлт түүнийг тойрсон маркетинг, тоног төхөөрөмжийн, дизайн, фото & видео контент сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг BRB агентлагийг салбартаа тэргүүлэг гэдгийг мэдэх хүмүүс нь мэднэ буй бизээ. Уг байгууллагын захирал болох Ж. Энхжаргалан нь энэ нийгэмд өөрийн дуу хоолойг хүчтэй бөгөөд зориг зүрхтэйгээр илэрхийлж чаддаг залуу юм.

Түүний олон нийт, ард иргэдэд хэлэх гээд, ойлгуулах гээд буй зүйл нь эцсийн эцэст бүх нийтийн сайн сайхан амьдралын төлөө учир түүнийг энэ удаагийн нийтлэлд онцоллоо.

Өнөөгийн нийгмийн нөхцөл байдал ямар байгааг уншигч олон минь тоочин бичүүлэлтгүй ойлгож буй бизээ. Товч бөгөөд тодорхой байдлаар Ж.Энхжаргалан залуугийн дуу хоолойг хүргэж байна. Олон нийтэд чадах чинээгээрээ түгээн дэлгэрүүлвэл, дээд албан тушаалын мангуу эрхмүүдэд хүрэх байх хэмээн горьдлого тээж ийнхүү хүүрнэлээ.

Ж.Энхжаргалан: Богд уулын олон нийтийн алхалтын замын тохижилтыг хийхээр гүйцэтгэгч компанийг шалгаруулжээ. Хэн шалгарсан гэж санана. Тодруулбал 2022 онд хан-уул дүүргийн 11-р хороон дахь байршилд тохижилтын ажлын гүйцэтгэгчээр “Энигма констракшн” ХХК шалгарч гэнэ.

Ёоооё за болиоч дээ та нар… Нийслэлээс хэдэн цаас тавиулаад хуваагаад нийлж халааслъя гэж тохирсон юм уу. Энэ Богд уулын тохижилтын иж бүрэн ажлыг чинь залуус иргэд байгууллагууд нийлээд 100 хувь хандиваар байгальд ээлтэй зураг төслийг нь хийгээд тохижуулаад өгье гэд дийлээгүй. Мод тарих, худаг гаргах л зөвшөөрөл өгсөн. Бид ч 100 орчим сая төгрөг ААН иргэд өөрсдөөсөө нийлж хандиваар гаргаад 2.5га газар 2300ш мод тарьж өнгөрсөн жил 100% арчилж ургуулаад явж байна. Залуус болгоод чадаад, хийгээд, бүтээгээд болж л байна.

Энигма констракшн өөрсдийнхөө амралтын газрын ямбий хагархай шавар гэрүүд, хэмхэрхий амралтын газраа арчилж тордож чадахгүй байгаа юм чинь нийслэлийн төсвийн хөрөнгөөр чанартай юм хийх үү. Бодоод нэг үздээ…

Газрын судалгаа муу, эдэлбэр газрын төлөвлөлтийг дурдахаас ч санаа зовмоор, архитектур төлөвлөлтийн гол зорилгийг умартсан муу гэхэд дэндүү муу зураг төслийн хувьд жирийн нэгэн хотхоны гадаах цэцэрлэг шиг л харагдаад байна. Манай санал болгосон өөрсдөө хийе гэдэг зураг төсөл, концепц санаануудын хажууд энэ зураг УУЧЛААРАЙ үнэн 3олбин аргалаад хийе гэсэн зураг байна. Фак юу шүү үүнийг хийсэн архитектороо, мэргэжлийн ёс зүйгээ умартана уу!

Иймхэн л зураг хийгээд шалгарчиж байгаа юм уу? Хэнтэй өрсөлдөв? Өөртэйгээ өрсөлдөөд ялчихсан уу…

admin

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

error: Content is protected !!