Жүжигчин Ц.Цэрэнболд: Баярын мэнд Ээж минь…

Хэн нэгний аз жаргалын төлөө өдөр бүр сонголт хийн, хэн нэгний сайн сайхных төлөө өөрийгөө бүрэн зольж, амьдрал гэх хүндхэн хэцүү хичээлийг зааж, зөв эсэхийг нь мэдэхгүй эргэлзэж тээнэгэлзэн зогсоход чинь хүртэл тэр л зөв шийдвэр хэмээн учирлаж, буруу зүйл хийсэн байхад чинь дахин дахин уучилдаг хүнийг ээж хэмээнэ.

Эх хүнийг энэ ертөнц дээрх юу ч эс орлож чадна. Амьдралын чинь жаргалтай, зовлонтой бүхий л цаг үед дэргэд байх хүн бол чиний л ээж.

Залуу үедээ захиж хэлэхэд ээжтэйгээ байгаа нь ээжийгээ хайрла. Ижийгүй болсон нь ээжийгээ бурхан мэт сэтгэлдээ шүтэж, хийж байгаа ажил үйлс болоод хамаг юмаа зөв сайхан зохицуулж яв. Хаа нэгэн газраас, нүүгэлтэж байгаа хангай дэлхийгээс, нүүж байгаа үүл, тэнгэрээс ижий аав чинь харж байгаа шүү гэж дотроо бодож ажил үйлээ сайхан зохицуулж, эрдэм номдоо шамдаж, муу үйлс бүхнээс хол яв. Энэ л аав, ээжийнхээ ачийг хариулж байгаа нь тэр.

Аав, ээжийн ачийг хариулж бардаггүй юм гэнэ лээ. Яаж ч барах вэ дээ. Ижий ааваа мөнх юм шиг санаж болдоггүй л юм даа. Энэ орчлон хатуу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *