Гадуур зоогийн газарт 10,000 төгрөгөөр амт муутай тахиа авч идсэнээс гэрийн нөхцөлд илүү амттай шаржигнуур тахиа хийх аргыг зааж өгье.
За та дэлгүүр ороод доорх материалыг авахад хангалттай:
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2021/03/leo-roza-CLMpC9UhyTo-unsplash.jpg)
1. 1 кг тахианы мөч 2. Төмс, салатны навч, савалсан жижиг улаан лойл 3. Сармисны амтлагч, улаан болон хар перци, тахианы махны орос амтлагч
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2021/03/nadine-primeau-yeEoMHtkCuM-unsplash.jpg)
За материал бэлэн болсон бол тахиагаа давстай усанд 20-30 мин жигнэнэ. Харин жигнүүрийнхээ усанд арилгаж цэвэрлэсэн төмсөө хамт жигнэвэл цаг хожино шүү.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2023/02/FB_IMG_1676295243531.jpg)
Мөн энэ хооронд будаагаа агшаагаарай. Одоо харин тахиагаа шарахдаа ашиглах гурилтай амтлагчны холимогоо бэлтгэх хэрэгтэй. Та том саванд доорх материалуудыг холиж бэлдээрэй. Үүнд:
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2023/02/FB_IMG_1676295257097.jpg)
1 .4-5 аяга гурил 2. 1 Хоолны халбагаар сармисны амтлагч 3. 1 Хоолны халбагаар улаан перци 4. 1 цайны халбага хар перци 5. 1 хоолны халбага давс 6. 2 хоолны халбага тахианы амтлагч Харин одоо зуурмагаа бэлдэнэ.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2021/03/erik-mclean-UBtRdqWUbzc-unsplash.jpg)
Ердөө 2 ширхэг өндөг болон 4 цайны халбага сүү хийж сайтар хутгаж бэлтгэнэ. Энэ хооронд тахиа маань ясандаа хүртэл жигнэгдэж гүйцэт болсон байх ёстой.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2023/02/FB_IMG_1676295262956.jpg)
Гаргаж ирээд уурын сэврээж хүнсний салфетикаар чийгийн шингээж аваарай. Энэ хооронд хайруулын тавгандаа ахиухан ургамлын тос хийж гал дээр тавин сайтар халаана.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2023/02/FB_IMG_1676295275440-819x1024.jpg)
Одоо нэг мөчөө өндөгтэй шингэн зуурмагандаа дүрж дараан гурилтай амтлагчиндаа өнхрүүлнэ. Энэ үүлдлээ хоёр дахин давтаад хайруулын тавгандаа бүх талаас нь сайтар шарах хэрэгтэй.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2023/02/FB_IMG_1676295243531.jpg)
Ойролцоогоор нэг талын 2-3 мин шарахад хангалттай байдаг. За ингээд л шаржигнууртай тахиа бэлэн боллоо. Сайхан хооллоорой.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2021/03/brian-chan-NbXjZomyNEM-unsplash-1.jpg)