Нийтийн тээврээр зорчиж буй үед ахмад настан, жирэмсэн эх, хүүхэдтэй хүн, бусад хүндэтгэх шалтгаантай иргэдэд суудал тавьж өгөх нь зорчигч нарын үүрэг биш ч гэлээ хүн хүнээ гэсэн ухамсараар суудал тавьж өгөн, тухайн хүндэтгэх шалтгаантай иргэнийг аюулгүй зорчиход туслалцаа үзүүлдэг залуус олонтаа бий. Харин суудал тавьж өгөхүйц хүндэтгэх шалтгаангүй, идэр насны хүмүүс залуучуудыг үгээр идэж дээрэлхэн босгох тохиолдол багагүй гарах болжээ.
Цахим ертөнцөд түгээд байгаа нэгэн постыг тайлбарлахад нийтийн тээврээр зорчиж буй нэгэн идэр насны эрэгтэй хүн залуу эмэгтэйг дээрэлхэн, дорд үгээр хэмлэж, зүй бус үйлдэл хийжээ. Энэ бүхний хариуд залуу эмэгтэй “Би яагаад танд суудал тавьж өгөх ёстой юм бэ?” хэмээн асуусан боловч байдал дээрдсэнгүй. Эцэст нь залуу эмэгтэй суудал тавьж өгөн асуудлыг шийдвэрлэж чаджээ. Гэтэл идэр насны эрэгтэй нь энэхүү болсон үйл явдалыг ХУДАЛ ТАЙЛБАРЛАН, залуу эмэгтэйгийн зургийг зөвшөөрөлгүй авч цахим ертөнцөд нийтэлжээ.
Нийтийн тээврээр зорчихдоо яг ижилхэн төлбөр төлж, яг ижилхэн эрх, үүргийн дор зорчиж буй энэхүү тохиолдолд залуу бүсгүйгийн үйлдэл ЗӨВ юм. Идэр насны эрэгтэйгийн хувьд ямар нэгэн хүндэтгэх шалтгаан байхгүй байсан бөгөөд түүний хийсэн үйлдэл БУРУУ гэдгийг илхэн харж болно.
Залуу эмэгтэй болсон бүх процессыг өөрийн цахим хуудсаар ийнхүү тайлбарлалаа.
Хэн нэгэн хүн намайг гүтгэж байгаа бол би өөрөө өөрийгөө өмөөрнө. Найз нөхөд, гэрийнхэн маань ийм үйлдэл хийхгүйг мэдэх болохоор би тайван байна. Сошиал нөлөө цуурхал маш хурдан тархдаг юм байна. Өндөр настай биш 45-50 орчим настай эрэгтэй хүн байсан. 50 нас ч хүрээгүй эрэгтэй хүнээр доромжлуулаад зандруулан байж суудал тавьж өгөхгүй ээ. Би хуц гээгүй чадахгүй гэсэн. Жирэмсэн, хүүхэдтэй хүн, 6 настнууд, хүнд ачаатай хүн, эмээ өвөө нарт залуучууд хэлүүлэлтгүй суудал тавиад өгдөг.
Мөн энэхүү үйл явдлыг хөндлөнгөөс харсан хүн ийнхүү тайлбарлажээ.