Б.Лхагвасүрэн агсны хүү Л.Хасар ТААЛАЛ ТӨГCЖЭЭ…

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн 2019 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр бурханы оронд заларч Монголын уран зохиол, соёл, урлагийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиосон өдөр саяхан мэт.

Түүний хүү “Болор цом”-ын эзэн яруу найрагч Л.Хасар таалал төгслөө. Энэхүү үйл явдалд гүнээ харамсаж ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гvн эmгэнэл илэрхийлье.

Тэрээр аавынхаа талаар ийн өгүүлж байжээ.

Аав минь ярьдаг байсан л даа. Өөрийн уран бүтээлээ үр хойчдоо өвлүүлж үлдээх тухай… Миний аав Монголын уран зохиолын төлөө бүх зүйлээ зориулсан хүн. Бүх амьдрал, утга учир нь уран зохиол байсан. Бодлоор болдогсон бол ах дүү, ач нар дотроос уран зохиолд дурлах, түүний төлөө амьдрах хүн байвал аавынхаа үлдээсэн энэ их уран зохиолын өвийг, энэ боломжийг гарт нь атгуулчих юм сандаа. Түүнээс биш миний сайн зохиолч, яруу найрагч болно гэдэг их хол зүйл байх. Гэхдээ би өөрийгөө зарим зохиолчидоос илүү сайн зохиолч гэж боддог юм. Яагаад гэвэл уран зохиолд сэтгэлээсээ хандах, хүндлэх үзэл тархинд минь хар багаас минь суусан.

Үхэл, хагацлын тухай хүмүүс бүгд л ярьдаг. Надад хагацал гэдэг нь маш үнэ цэнтэй зүйл. Хүн хөл, гараа алдсан бол биеийнхээ талыг алдлаа гэнэ. Гэтэл сэтгэлийнхээ эн тэнцүү талыг алдахад ямар байдаг вэ. Миний ээж бөртийгөөд л үлдсэн.  Миний сэтгэлийн тал л үлдсэн. Аавыгаа алдахад надад сэтгэлийнхээ талыг гээсэнтэй адилхан байсан. Энэ бол гаргүй, хөлгүй байснаас ч долоон дор мэдрэмж юм байна. Сэтгэлийг минь дүүргэж байсан хүнээ энэ ертөнцөд алдана гэдэг л хамгийн айmшигтай зүйл. Тийм зүйлээ алдахгүй амьдрахыг хүсдэг. Бусдаар би юуг ч алдаж болно….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *