Темпо, Шүүдэрцэцэг нар эргэн нийлж, ШИНЭ УРАН БҮТЭЭЛ гаргахаар…

Олны танил хосуудын харилцаа нийтэд ил болчихдог нь хараmcaлmaй. Жүжигчин Шүүдэрцэцэг, Дуучин Темпо нар нэгэн цагт гал халуун хайрандаа шатаж, зүү орох зайгүй хосууд байсан билээ. Тэд 2 орчим жил үерхэж энэхүү хугацаанд дуучин Темпо хайрт Шүүдэрцэцэгтээ маш их хайртай гэдгээ өөрийн уран бүтээлээрээ батлан харуулж ШҮҮДЭРХЭН хэмээх дуу гаргаж байсан удаатай.

Тэдний хайрын гал унтарч хос хоёр маань тус тусын амьдралаа хөөсөн. Өдгөө тэдний хувийн карьер амжилт олж жүжигчин Шүүдэрээ Америкийн Нэгдсэн Улсад мэргэжил дээшлүүлж, Дуучин Темпо урлагийн болоод хувь хүний хөгжил дээр илүү анхаарч амжилт олоод буй.

Тэд хамтдаа байгаа зураг, бичлэгийг өөрсдийн цахим хуудасдаа нийтлэж олны анхаарлыг татлаа. Хосууд эргэн нийлж хайрын дөл аслаа гэтэл ҮГҮЙ байжээ. Тэд нэгэн уран бүтээл дээр хамтран ажиллаж буй бөгөөд ямарч хайрын романс үүсээгүй гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *