Монголын ардын дууны урлагийн ая эгшгийг улам яруу тансаг болгох үзэсгэлэнт бүсгүй бол дуучин Г.Эрдэнэчимэг билээ. Тэрээр өөрийн хүсэл зорилго мөрөөдөлдөө хөтлөгдөн хөдөлмөрлөж олон сайхан уран бүтээлүүдийн эзэн болж чадсан юм.
Тэрээр нэгэн үе уран бүтээлдээ түр завсарлага авч хувийн амьдралдаа илүүтэй анхаарах болсон ба сайн ээж, сайн гэрийн эзэгтэй, сайн хань гэдгээ батлан харуулж 2020 онд Алдарт Эхийн одон хүртсэн юм.
Дуучин бүсгүй маань нэгэн мэдээллийн эх сурвалжид ярилцлага өгөхдөө “Миний хүслийг боосон үед л би хамгийн ихээр гунигладаг. Гэхдээ би бүх зүйлийг даваад гардаг” хэмээн хэлж байсан удаатай. Ийнхүү өөрийн хэлсэндээ бат зогсож урлагийн ертөнцдөө эргэн ирлээ.