О.Дөлгөөн: Нэг өглөө сэрэхэд Ерөнхий сайдтай нэг гэрт орчихсон байж үзсэн юм уу та нар…

Хөөрхөн Дөлгөөн хэмээн олноо өргөмжлөгдсөн жүжигчин бүсгүйн хувьд сүүлийн жилүүдэд уран бүтээлийн олз омог тунчиг ихтэй байгаа билээ.

Чөлөөт уран бүтээлч тэрээр тайз дэлгэцийн бүтээлд өөрийн авьяас билэгээ сорчлон харуулж буй нь бахархууштай.

Түүний талаар олон олон шуум яваад байгаа бөгөөд энэ талаар үзэсгэлэнт бүсгүй хэлэхдээ бүх зүйлийг няцаасан юм. Тэрээр хэлэхдээ:

Нэг өглөө сэрэхэд л Ерөнхий сайдтай нэг гэрт орчихсон байж үзсэн юм уу та нар … Ийм ор үндэслэлгүй юм бичээд сууж байдаг хандалт гуйсан хэдэн сайтууд, тэрийг нь дэвэргээд нэмж хачирлаад түгээгээд хэсэг бүлэг нөхдүүд… тэрэнд нь автсан хэдэн хийх ажилгүй хов хутгагчид гээд инээдтэй юм дөө… Ер нь ийм сошиалын мэдээнд мухраар битгий итгэж байгаарай даа найзууд минь! Хэнд ямар ашигтай болоод ийм инээдтэй худал яриа гаргаад байдгийг мэдэхгүй юм даа…
Хандалт л авч байвал ард нь гүтгүүлж байгаа хувь хүний амьдрал, сэтгэл санаа хамаагүй байдаг бололтой…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *