Дуучин Ану 9 сартай ЖИРЭМСЭН ЗУРГАА анх удаа дэлгэлээ…

Дуучин хэмээн алдаршин бизнесийн салбарт хүч сорих болсон Уранхолбоо буюу Ану нь алдарт эхийн одонт 6 сайхан үрсийн ээж билээ.

Түүний биеэ авч яваа байдлыг гайхан шагшрах олон нийт багагүй байдгийг та бүхэн сайн мэдэж буй бизээ. Дөнгөж төрсөн нялх биетэй хүн ингэж харагдах боломжгүй хэмээн атгаг сонин бодлоор зүхэх хүмүүс олон. Гэвч үзэсгэлэнт бүсгүй маань олон нийтийн янз бүрийн бодлыг үгүй хийж тулгар биетэй зургаа нийтэд дэлгэв.

5 хөөрхөн гүнж нарын ээж хэмээн дуудуулах дуртай Уранхолбоо нь уул шиг нөмөртэй сайхан ханьдаа хүү төрүүлж өгнө хэмээн амласаны дагуу зургаа дахь үрээ өлгийдөн авч отгон үр болох хүүгээ төрүүлжээ. Ам бүл 8 болон өнөр өтгөн сайхан гэр бүлдээ аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *