Ану: Тээгч эхийн талаар НОТОЛГОО хийнэ гэж санасангүй. Хүүгээ төрүүлэхээс 14 хоногийн өмнөх зураг энэ…

Гэр дүүрэн аз жаргалын эзэн, зургаан сайхан үрсийн ээж, халамжит ханийн гэргий дуучин Ану /Уранхолбоо/ нь сүүлийн үед нэгэн сэдвийн эзэн болоод буй.

Түүнийг дөнгөж төрсөн нялх биетэй байж яагаад ийм сайхан төрхөөрөө байгаа юм бэ хэмээн гайхан шагшрах олон нийт багагүй байгаа юм. Дуучин бүсгүйг нялх биетэй байхад нь ийм яриа гарч байгаа нь таагүй байх ойлгомжтой. Энэ талаар үзэсгэлэнт бүсгүй одонтой ээж Уранхолбоо нь ийн хариуллаа.

Би багаасаа л өнөр өтгөн гэр бүлтэй болохыг мөрөөддөг байсан.  Хайртай ханьтайгаа зургаан хөөрхөн үртэй болж мөрөөдлөө биелүүлэн гэр бүлийн аз жаргалд умбан амьдарч байдаг би их азтай.
Гэхдээ төрсний дараа сошиалаар хүүхдээ өөрөө төрүүлсэнгүй гэж маш их хүмүүс сэрдсэн.
Амаржаад удаагүй байгаа эх хүний сэтгэл зүйг ээж нар маань сайн ойлгох биз ээ…
Яаж бодсон ч эрүүл саруул залуу эмэгтэй хүн өөрийн үр хүүхдээ өөрөө л тээж төрүүлнэ шүү дээ  (ийм юм ингээд бичээд сууж байх өдөр ирэх гэж)

Мөн дуучин бүсгүй маань хэлсэн хамгийн чухал үг нь Жирэмсэн үеийн зургаа оруулбал өөрөө тээсэн байгаад зургаа оруулаагүй бол өөрөө хүүхдээ тэгээгүй,тээгч эхээр төрүүлсэн гэсэн зүйл байхгүй шүү дээ хэмээн хэлсэн нь бүх зүйлийн зангилааг тайллаа. Доорх зураг нь хүүгээ төрүүлэхээс 14 хоногийн өмнөх зураг гэнэ шүү. Нялх биетэй бүсгүйд сайхан үгс хэлж байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *