Амьдрал гэдэг гэнэтийн бэлэгээр дүүрэн хорвоо гэдгийг хүн бүр л мэдэж буй. Ямар ч зүйлд бурханы бэлдсэн бэлэг, хувь төөрөг түүний зураглал байдаг гэдэг үнэний ортой.
Дуучин Нара нь саяхныг хүртэл ганц бие, өрх толгойлсон ээж хэмээх статустай байсан ба энэ нь өөрчлөгдсөн юм. Ам бүл тун удахгүй 4-үүлээ болох шинэхэн гэр бүл маань аз жаргалтай өдрөө хуруу даран хүлээж буй.
Олны хэл амыг үл түүн урдах ажил, ирээдүйн аз жаргалаа бодон аж төрөн, амьдран жаргаж буй шинэхэн хосууд тунчиг завгүй байгаа гэнэ шүү. Учир нь шинэ хүний өлгийдөн авахаас өмнө зөгийн аж ахуйдаа бэлдэн хийх ажил овоолсон их бий тул хамтын хүчээр ханцуй шамлан зүтгэж буй гэнэ.
Ямар ч ажилд эр хүний нөмөр нөөлөг, эр бяр, оюун ухаан хэрэгтэй байдгийн адилаар дуучин Нарад уул шиг түшигтэй хань, хамтран зүтгэх сайн хамтрагч бурханы бэлэгээр ийн иржээ.