Австрали улсад амжилттай явж буй эмэгтэйн төлөөлөл болох Оогий ийн хэлжээ: Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэггүй учраас, дэмждэг гэж хэлэхээс ичдэг учраас, хэн нэг нь амжилттай байвал хүлээн зөвшөөрч чаддаггүй учраас хамтдаа хол явж чаддаггүй тойрог дотроо эргэлддэг дутагдал анзаарагддаг Эрчүүд эрчүүддээ “том” хайртай байдаг бол эмэгтэйчүүд эмэгтэй хүндээ “жижигхээн” хайртай байдаг мэт Том хайртай баймаар байна аа
Надад нээх их таалагддаг биш эмэгтэй бий юу гэвэл бий – тэглээ гээд тэр хүнийг нулимстай байгааг, хүчгүй байгааг, гунигтай байгааг, төөрөлдсөн байгааг хэзээ ч харахыг хүсдэггүй. Сайхан бүхнийг л хүсдэг. Мөн надад хүндэлдэг хайрладаг үлгэр жишээ авдаг ч эмэгтэй олон бий… Эмэгтэй хүн аз жаргалтай байгааг, амжилттай явааг хараад би хувьдаа маш их баярладаг, бахархдаг. Тэр хүнд нь дуртай дургүй байгаагаас үл хамаарч гаргаж буй алдаа онооноос нь суралцдаг
Хандлага хүний амьдралыг тэр чигт нь илэрхийлдэг мөн тодорхойлдог Нэгнийгээ дэмжээд хөтлөлцөөд хамтдаа урагшилцгаая Оогий ментор нь