Монгол өв соёл, ёс заншлыг харуулан таниулсан уран сайхны кино бол Нийслэл хүүхэн цуврал кино контент билээ. 2 улирлын турш сонирхолтой үйл явдлаар дүүрэн инээдтэй, хөгжөөнтэй, сургамжтай гэх мэт олон олон дүрслэлийг агуулах уг кино нь үзэгч түмэнд таалагдаад буй.
Уг киноны гол дүрийн эмэгтэй жүжигчин болох Мишээл нь амаржаад удаагүй байгаа бөгөөд кино урлагийн ертөнцөөс түр хөндийрөн хувийн амьдралдаа анхаараад байгаа юм.
Нялх биетэй жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудсаараа дамжуулан нэгэн нууцыг дэлгэсэн юм. Тэр нь нийслэл хүүхэн киноны шинэ анги гарах ажээ. Одоогийн байдлаар кино зохиолын шат дууссан бөгөөд жүжигчдийн сонгон шалгаруулалт, дүр хуваарилалт хийгдэж буй гэнэ. Энэхүү цуврал киноны шинэ анги нь нийслэл хүүхэн – бал сар нэртэйгээр үзэгчдийн хүртээл болох ажээ.