Дуучин Нара: Баяр хүргэж, мэндчилгээ илгээсэн та бүхэндээ БАЯРЛАЛАА…

Бие давхар хирнээ хөдөө аж ахуйн үйлдвэрлэл түүний бизнесээ өргөжүүлэх гэж хичээж байгаа Нарагийн хөдөлмөрийг хүн бүхэн мэднэ. Хэн хүний хийгээд, хэлээд байхгүй зоригийг Нарагаас л мэдрэх боломжтой хэмээн тодорхойлоход буруу зүйл байхгүй аж.

Өнөө маргаашгүй төрөх дөхсөн тэрээр мэргэжлийн эмч, эмнэлгийн хамт олныг зорин энх амжаржихдаа бэлдээд буй гэнэ. Дуучин бүсгүй өөрийн сэтгэгдлээ ийн хуваалцлаа.

Эмнэлэг дүүрэн хөөрхөн цүдгэр, цондгор гэдэстэй жирэмсэн ээжүүдийн дунд амар тайван, ханьтай мэдрэмж төрөөд сайхан юм. Эргэж ирж гэнэтийн сюрприз барьж байгаа найз нөхөд дэмжигчид гээд хэн бүхэнд маш их баярлалаа.
Үнэхээр дуртай цэцгийнхээ сайханд умбаж байна аа. Гэснээс сайхан эмнэлэг сайн хамт олон бараадаад элдэв эрсдэл ард хоцорч амарч тэнхрээд сайхан байна өө Нара нь. Хүүхэд эхийн хэвлийндээ 1 хоног илүү байх нь төрсний дараах долоо хоногтой тэнцдэг гэж анх удаа сонсоод хүүе тэгвэл ёстой гүрийж байгаад хугацаа хүртэл нь тээнэ гээд л байж байна даа Нара нь…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *