А.Мөнгөнзул:Хүү тусдаа гарсан чинь их л санах юм. Хүүгийнхээ бүтээлийг үзээд УЙЛЛАА…

Х түц продакшнаас уран бүтээлийн гараагаа эхлэж тус байгууллагаас насны ханьтайгаа учирсан жүжигчин Мөнгөнзулын авьяас чадварыг хүн бүр мэдэх бизээ. Хайрт хань МУГЖ Доржсүрэн нь гэргийнхээ хүсэл мөрөөдөл, даль жигүүрийг хүндлэн ДОЗ энтертайментийг үүсгэн байгуулсан гэдэг.

Нэг мэргэжлийн хос хоёр учиран суусан бол амжилтанд хүрэх нь гарцаагүй бөгөөд хос жүжигчдийн хувьд уран бүтээлийн олз омог тунчиг ихтэй буй. Энэ ч утгаараа жүжигчин хосуудын том хүү болох Д.Эрдэнэбулган нь аав ээжийнхээ мэргэжлийг өвлөн авсан гэнэ.

Монголын тайз, дэлгэцийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулж буй энэхүү гэр бүл нь цоо шинэ уран бүтээлийн ажилд ханцуй шамлан орсон сурагтай. Мөн кино урлагийн салбарт дөнгөж хөл тавьж буй хүүгийн ажил амьдрал эд буцааж, ээжийнхээ бахархлыг төрүүлээд буй. Энэ талаар жүжигчин А.Мөнгөнзул өгүүлэхдээ:

Хүү биеэ даагаад тусдаа гарсан чинь ойрхон хэдий ч их л санах юм.Хүү маань кино уралдаанд оролцож байгаа юм байна. Найруулга, зохиол, график, эвлүүлэг, дуу чимэглэл, өнгө засвар бүр жүжигчинээ хүртэл миний хүү өөрөө хийж гэнэ. Маш сүрхий өгүүлэмжтэй мундаг ажил болжээ. Үзээд уйллаа. Tун ч богино хугацаанд хийсэн ч ард нь гарчээ.Хүүгээ магтах үе заримдаа гарнаа тэгэхээр хүү минь их л дургүй,бүр санаа нь зовчихдог юм.Өдий насандаа гадуур дотуур тэнээд явдаггүй,дуртай зүйлээ хийгээд суудаг ухаантай даруухан, өөрийн үзэл бодолтой хүүгээ хааяа нэг магтахаас өөр аргагүй л юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *