Монгол залуу ГЕННИСИЙН РЕКОРД тогтоож, улсынхаа нэрийг ДЭЛХИЙД гаргалаа.

Монгол хүмүүсийн бие бялдар, тэсвэр хатуужил нь соёл иргэншил, аж ахуйгаас улбаатай хэмээн тайлбарлаж болно. Учир нь эрт дээр үеэс мал аж ахуй, нүүдэллэж амьдрах ур ухаан зэрэгт оршино.

Монгол хэмээх зургаахан үсгэнд агуу их түүхийг шингээсэн, баялаг эх орны минь нэгэн хөвүүн тив дэлхийд нэрээ мандууллаа. Түүнийг Соёл-Эрдэнийн Батцэнгэл гэдэг бөгөөд турникийн спортоор геннисийн амжилт тогтоолоо. Тэрээр Зэвсэгт хүчний 327-р цэргийн ангийн ахлагч залуу бөгөөд спортын төрөлд гавшгай нэгэн ажээ.

Тус салбарын 101 жилийн ой тохиож 1101 удаа турник дээр эргэж байсан бол өнгөрсөн 6 сарын 30 өдөр 1111 удаа өндөр турник дээр тасралтгүй эргэж дэлхийн гиннесийн рекордыг тогтоолоо.
Түүнд баяр хүргэж цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт бүхнийг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *