x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Энэ цаг үеийн ШИЛДЭГ ХАМТРАГЧДЫН үдшийн ГОЁО-ГАЙХАЛТАЙ…

Энэ цаг үеийн ШИЛДЭГ ХАМТРАГЧДЫН үдшийн ГОЁО-ГАЙХАЛТАЙ…

Тамгагүй төр хэмээх гайхалтай сайхан жүжгийн гол дүр болох их бага хатдын дүрд нулимс мэлмэрүүлж, сэтгэл зүрхэнд ортол дүрээ бүтээсэн бүсгүйчүүд бол МУГЖ У.Уранчимэг, СТА О.Дөлгөөн нар юм.

Төгс гоо үзэсгэлэнг цогцлоон бүсгүй хүний эрхэмсэг сайхан дүрийг тийм яруу сайхнаар бүтээнэ гэдэг бол тус уран бүтээлчдээс асар их хүч хөдөлмөр, авьяас чадвар, мэргэжлийн туршлага шаардагдана. 117 удаа тайзнаа тоглогдсон “Тамгагүй төр” жүжгийн гол дүрийн эзэд маань амжилттай жүжгээ дуусгаж, дараагийн уран бүтээлийн нээлтээ хийлээ.

Одоогоос 2 жилийн өмнө “Ноён эмэгтэй” уран сайхны киноны зургийг авч, цаг үе сайхан болсон үед нээлтээ хийнэ хэмээн хав дарж, дуу дүрсний өндөр чанарт хүргэн үзэгчдийн хүртээл болголоо.

Жүжигчин бүсгүйчүүдийн үдшийн гоёо яахын аргагүй харц булаам тансаг харагдаж байсан бөгөөд тэдний үзэсгэлэн гоог улам гэрэлтүүлж байлаа.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!