Солонгос амьдралын хэв маяг, хөгжилтэй дүр төрх, сургамжтай сайхан мессежийг олон нийтэд өөрийн үзэл бодлоороо маш зөвөөр хүргэж чаддаг залуу бол Золбоо билээ. Youtuber хэмээх хариуцлагатай бөгөөд маш их хөдөлмөр шаардсан ажил хийдэг Золбоо залуугийн хувьд солонгос улсад 20 жил амьдарсан гэдэг.
Маш хурдан хугацаанд сэтгэл зүрх булиглуулсан хайртайгаа учирсан тэрээр хамгийн азтай нэгэн гэж хэлж болно. Учир нь европын оронд амьдардаг Уянга хэмээх үзэсгэлэнтэй бүсгүйг гэргийгээ болгож чадсан юм.
Олон жил амьдарсан солонгос орноо орхин алс хол европ дахь хайртай хүн дээрээ очсон тэрээр гэнэтийн бэлэг хүлээн авчээ. Учир юу гэвээс түүний үзэсгэлэнт гэргий Уянга бие давхар болж, энэ амьдралдаа авч болох хамгийн сайхан гэнэтийн бэлгийг барьжээ.
Шинэхэн хосуудад энэхүү сайхан мэдээ тохиолдсон бөгөөд энэхүү тухайгаа өөрсдийн хуудсанаа бичлэг болгон олон нийтэд харуулжээ. Үүн дээр Золбоогийн сэтгэл хөдлөл хамгийн сайхнаар дүрслэгдсэн бөгөөд инээх, уйлах, баярлах гэх мэт бүхий л дүр зургийг нэгтгэжээ.
Тун удахгүй аав болох Золбоо нь хайрт гэргийдээ зориулан сэтгэлийн үгээ хэлэхдээ:
Тун удахгүй хөөрхөн үртэйгээ уулзах би хайртай гэргийгээ, энрхий бяцхан үрийгээ насан туршдаа хайрлан хамгаалах болно.