Нийтийн дууны салбарын томоохон төлөөллүүдийг нэг бол МУГЖ С.Жавхлан билээ. Түүний уран бүтээлүүд нь ард түмний зүрхэнд уяатай, чихэнд хоногшсон байдаш билээ. Сүүлийн 4 жил уран бүтээлээсээ түр завсарлага авч улс төрд зүтгэсэн юм. Харин энэ удаа их урлагтаа ирж уран бүтээлүүдээ эгшиглүүлж эхэлсэн аж.
Харин нийтийн дууны хос дуучид болох Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нарыг хамгийн эрэлттэй уран бүтээлчид гэж хэлж болно. Хос дуучид маань хөдөө орон нутгуудаар аялан тоглолт хийж тунчиг завгүй байгаа гэнэ.
Монголын хошин урлагийн хамгийн шилдэг продакшнууд нэгдэн нийлж “Намрын инээд” хошин шоу тоглолт хийх аж. Уг тоглолтод нийтийн дууны урлагийн төлөөллүүд болох МУГЖ С.Жавхлан, СТА Б.Болд, СТА Х.Мөнгөнцэцэг нар уригдан оролцох гэнэ.