Гоо сайхны хэдэн төрлийн мэс засалд ороод авсан дуучин бүсгүй хувийн амьдралаа тас нууцалж, хэн нэгэнтэй нэр холбогдолгүй өдийг хүрсэн нь үнэн. Харин тэрбээр нэлээд хэдэн жилийн өмнөөс МАН-ын харьяалалд багтаж, энд тэндхийн сургалтанд лекц уншиж явсныг нь мэдэх хүн цөөнгүй.
Энэ хугацаандаа намын нэр нөлөө бүхий эрхмүүдтэй нөхөрлөж, “хурган дарга” болоод чамгүй хугацааг ардаа үдсэн билээ. Түүгээр ч барахгүй, өөрөөсөө олон насаар ах хүнтэй ханилан тансаг хаус, үнэтэй машинаар гангарч явааг нь хэвлэлийнхэн олонд ил болгож байлаа.
Тэгвэл дуучин бүсгүй маань саяхнаас УБТЗ-ын дуу бүжгийн чуулгын захирлын суудалд заларч, бэлтэй нөхрийнхөө ачаар урлагийнханыг удирдах болсон аж. Манайдаа л томоохон шоунд оролцож, ялагдал хүлээхдээ “Би шүүгчдэд зориулагдсан дуучин биш. Миний авьяас чадварыг хэн ч дарж чадахгүй. Яаж явахыг минь хараарай” хэмээн шулуухан хэлж байсан Т.Амина ёстой л хэн гэдгээ харуулаад авч. Залуухан, халуухан, басхүү баян нөхөртэй дуучин бүсгүйг захирал нь болсныг дуулаад тус чуулгынхан тийм ч баяртай бус байгаа гэнэ.