Жүжигчин Золоо, Реппэр Рүүки нар хүүхдийнхээ хүйсийг ИНГЭЖ ЗАРЛАЖЭЭ…

Олны танил хосуудын нэг бол жүжигчин Золоо, реппэр Рүүки нар билээ. Тэдний хайрын түүх их л адал явдалтай бөгөөд энэ бүхний эцэст бие биенийгээ хайрлан үлдэж бүл нэмэх гэж байгаа нь гайхалтай.

Шинэхэн гэр бүлийн хосууд маань туурга тусгаарлаж цоо шинэхэн байрандаа нүүж орон гал голомтоо бадраасан гэдэг. Тэдний хайрын харилцаа нь цахим хуудаснаа илхэн байх бөгөөд реппэр Рүүкигийн жүжигчин Золоог хайрлах хайр нь дэндүү өхөөрдөм гэдгийг олон нийт сайн мэднэ.

Тун удахгүй шинэ хүнээ хүлээн авах хосууд маань хэвлий дэх үрийнхээ хүйсийг ийн зарлалаа. Тэд зарлахдаа өөрсдийн цахим хуудаснаа доорх зургийг нийтэлсэн ба уг өхөөрдөм бяцхан гутлын өнгө нь хүүхдийн хүйсийг ийн илтгэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *