Wolarsen Намуун: Бизнес нь СҮЙРСЭН талаар ИЙН УЙЛАН ЯРЬЛАА…

Жүжигчин Хүрэлхүүгийн том охин Намуун нь нягтлан бодогч мэргэжилтэй ч гэсэн хэд хэдэн кино уран бүтээлд дүр бүтээж өөрийн авьяас чадвараа нотлон харуулсан юм.

Тэрээр өөрийн бага насны мөрөөдлөө биелүүлж гоо сайхны бүтээгдэхүүнийг монголдоо анхлан үйлдвэрлэж, борлуулалтанд гаргасан юм.

Түүний үүсгэн байгуулсан компани бол эмэгтэйчүүдийн гоо сайхны бүтээгдэхүүн голчлон гаргах Wolarsen нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгж юм.

Цаг наргүй хөдөлмөрлөж дараа дараачийн шат луу өгсөхийг илүүд үздэг Намуун бүсгүй сүүлийн нэг жил цоо шинэ ажлыг амжилттай бий болгохын төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөсөн ажээ.

Гэвч түүний нэг жилийн хөдөлмөр талаар нэг тарж, үүсгэн байгуулсан гоо сайхны бүтээгдэхүүний компани нь аль хэдийнээ уналтад орсон талаар нулимс дуслуулан ярьсан юм.

Өдгөө өөрийн сонголтондоо эзэн байж нэгэнт унасан бизнесээ буцаад хөл дээр нь тогтоохын төлөө зориг шулуудан ахин хөдөлмөрлөхөөр шийдсэн нь бахархмаар үйлдэл байлаа.

Ийм залуу сайхан насандаа монголдоо анхдагч бизнесийн гарааг амжилттай эхлүүлсэн Намуун бүсгүйд ажил, амьдралын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *