Солонгон Аашт: ОХИД минь л ИХ ХАНЬ болж, түшиг тулгуур минь болдог доо…

Эмэгтэй хүний хамгийн сайхан зан чанар бол сайн гэрийн эзэгтэйн эрдэм бизээ. Юмхнаар юм хийчих чадалтай бүсгүй бол Ананда буюу Солонгон Аашт юм. Түүний хоол урлах авьяас чадвар яаж гэмээр гайхалтай байдаг бөгөөд Солонгон Ааштыг дагаж хоол хийж сурах бүсгүйчүүдийн тоо цөөнгүй бий.

Хувийн амьдралын хувьд дуучин Дэлгэрмөрөнтэй зам мөрөө нийлүүлж 2 сайхан охидын ээж болсон юм. Амьдралын даваа нугачаанд юу эс тохиолдох билээ гэдгийн адилаар хос хоёр маань тус тусын амьдралаа хөөсөн гэдэг.

Солонгон Аашт бүсгүй одоогийн байдлаар гурван сайхан охидын дунд аз жаргал, гэрэл гэгээ дүүрэн аж төрөн амьдарч буй билээ. Тэрээр дурдахдаа “Охин үр бол энэхэн амьдралын хамгийн том түшиг, хамгийн сайн хань болдог юм байна” хэмээжээ.

Тэрээр эр нөхрөөсөө туурга тусгаар болсон ч гэсэн аз жаргал дүүрэн буй нь бахархууштай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *