Мисс Н.Ану нь “Дэлхийн мисс-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон түүхтэй. БНХАУ-ын Манжуурын 11 дэх удаагийн тэргүүн гоо бүсгүй, “Miss-Mongolia 2013” наадмын титмийн эзэн болж байсан юм. Хувийн амьдралын хувьд 2 хөөрхөн гүнжийн ээж бөгөөд өөрийн гоо үзэсгэлэнийн нууцаа ийн тайлбарлалаа.
Яг төрсний дараа жингээ үзтэл 76кг болсон 16кг-г яаж хасах талаар ойлгохгүй хэсэг явсан. Төрөөд эхний 6 сардаа бол хоолны дэглэм бариагүй ээ. Яагаад гэвэл хүүхэд маань дан эхийн сүүгээр хооллодог учраас, аль болох шим тэжээлтэй, зөв тос өөх идсэн.
Охиноо 6 сар хүртлээ бондгороороо яваад л байсан. Хүүхдээ бор хоолонд оруулж, 7 сар хүрэх дөхөөд хөөрхөн хоолны асуудал жигдрээд ирэхээр нь, би өөрөө хоолондоо анхаарах цаг боллоо гээд гурил будаа, хуурай идэх юмаа хасаад эхлэв.
Хамгийн чухал зүйл нь та өөрөө өөртөө үнэнч, тэсвэр тэвчээр, хатуужилтай байх юм. Доорх хоолны дэглэмийг 10 хоног л бариад, өөртөө хэвшил болгоод 1-р 10 хоног, 2-р 10 хоног, 3-р хоног гэх мэт цааш үргэлжлүүлэн бариарай.
Гэхдээ гэдэсний таталт, суулт хоёроо бол байнга хийж байсан шүү. Заа ингээд амжилт хүсье. Хамгийн чухал нь тэсвэр тэвчээр, хатуужилтай байх юм шүү. Одоо жин маань 60-62 кг хооронд болсон шүү.