Тарган ЖҮДОЧИН дүр төрхөөс салж, МИСС бүсгүй бол Ариукагийн ШИДЭТ ЖОР

Эмоци продакшнаар овоглогдон уран бүтээлийн олз дүүрэн ажиллаж буй жүжигчин бол Ариука билээ. Түүний бүтээсэн дүр нь ихэвчлэн төмөр хатагтайн дүр байх ба үүндээ ч чадварлаг нэгэн юм.

Хувийн амьдралын хувьд 2 сайхан үрсийн ээж бөгөөд аз жаргалтай, энх тунх сайхан амьдарч буй. Отгон хүүхдээ төрүүлээд удаагүй байгаа тэрээр нялх биетэй байгаа бөгөөд төрсөн ч гоо үзэсгэлэнтэй хэвээр буй нь гайхалтай.

Тэрээр анх “Амьдралд тавтай морил” олон ангит уран сайхны кинонд туслах дүр бүтээж олны танил болсон гэдэг. Жүжигчин Ариука дээрх кинонд тоглохдоо бондгор байсан бөгөөд түүнд жудочин охины дүр сонгогджээ. Жүжиглэлтийн хувьд гайхалтай тохирч байсан тэрээр дүрээ маш сайн амилуулсан гэдэг.

Харин уг дүрийн дараагаар жүжигчин бүсгүй маань эрчимтэй жин хаяж, улам л үзэсгэлэнтэй болж байсан бөгөөд энэ талаар нуух зүйлгүй зөвлөгөө өгсөн юм. Жүжигчин Ариука оройн хоолныхоо оронд уут дүүрэн мандарин иддэг байсан нь түүний жин хаялтад ихэд нөлөөлжээ. Учир нь цитрусын төрлийн жимс нь хүний өөхөн давхаргыг хайлуулахад ихээхэн ач тустай гэнэ шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *