П.Идэржавхлан, З.Онон нарын 15 жилийн өмнөх ХАЙР ХҮРЭМ ЗАЛУУ НАСНЫ зургууд…

Урлагийн салбарт хос болон нийлж энэ амьдралыг хамтдаа туулна гэдэг асар их тэвчээр мэт санагдана. Учир нь урлаг гэдэг зүйл хувь хүнээс асар их цаг хугацааг нь авчихдаг эд бөгөөд урлагт хөл тавьсан цагаас эхлээд ар гэртээ тогтоно гэдэг ховорхон заяа юм. Ийм л даваа нэг айлын хос хоёр давж чадна аа хэмээн гал голомтоо бадраасан хосууд бод дуучин П.Идэржавхлан, жүжигчин З.Онон нар юм.

Оюутан ахуй цагаасаа эхлэн хайр сэтгэлийн холбоо нь эхлэж 15 жилийг хамтдаа өнгөрүүлж, 3 хөөрхөн гүнж нарын эцэг эх болсон хосууд маань одоо үед хамгийн үлгэр дуурайлалтай хосуудын нэг юм. Сошиал орчинд ч идэвхтэй байж үзэгч, дагагч олондоо баяр баясал, гэрэл гэгээ бэлэглэх Ооноо, Идэрээ нар маань тунчиг завгүй байгаа гэнэ шүү.

Учир нь жүжигчин З.Онон нь эцэг эхээс заяасан уянгалаг хоолойгоороо дуучин нөхөртөө хань болж дууны урлагт хөл тавин хос дуучид хэмээх алдарыг хүртжээ. Ийм ч учраас хурим найрын улирлыг тохиолдуулан хурмын нээлтэд ая дууны цэнхэр хадгаа өөд өөд нь өргөн дэвшүүлж буй гэнэ.

Ханилан сууж 15 жилийг ардаа өнгөрүүлсэн эдгээр хосууд маань өөрсдийн дурсамж дүүрэн нандин цаг мөчөө фото хальсанд буулгасныг ийн хуваалцлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *