Дэлгэрмөрөнд 30ДУУЛЖ салсан Ананда дахин түүнийг УУЧИЛЖ, ЭРГЭН НИЙЛЖЭЭ.

Сошиал ертөнцийн хамгийн дуулиан, шуугиантай хосууд бод Дэлгэрмөрөн, Ананда нар билээ. Тэдний хувийн амьдрал олон түмний нүдэнд илхэн болж өнгөрдөг нь нууц биш. Жаргалтай үедээ ч тэр, ам мурийсан үедээ ч тэр лайвдаж байдаг эдгээр эрхмүүдийн харилцаа тогтворгүй байдаг нь хачирхалтай.

Нэг сарын өмнө дуучин Дэлгэрмөрөн эхнэртээ гар далайлаа хэмээх мэдээлэл шуугиулаад амжсан. Энэ үйл явдлыг түүний эхнэр Ананда өөрийн биеэр үнэн хэмээн хэлж, гартаа авсан гэмтэлээ харуулж байсан удаатай. Энэхүү шалтгааны улмаас тус тусын зам мөрөө хөөх болсон бөгөөд Ананда хэлэхдээ “Дэлгэрмөрөнд дахиж хэзээ ч итгэхгүй” хэмээсэн гэдэг.

Гэвч өнөөдрийн байдлаар Дэлгэрмөрөн, Ананда нар эргэн нийлж, аз жаргалдаа умбан өмнө нь хэзээ ч муудалцаж байгаагүй мэт эхнэр, нөхрийн байр сууриндаа эргээд очжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *