Сүүлийн үед монгол залуучууд маань гадны оронд боловсрол эзэмшиж, түүнийхээ хэргийг гаргахаар эх нутагтаа эргэн ирдэг гайхалтай. Түүний жишгээр Сансармаа гэх бүсгүй АНУ-д жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөнөөр төрөлх нутгийн зүг жолоо татсан билээ.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2022/09/Screenshot_20220919-093258_Instagram-1-835x1024.jpg)
Сүүлийн 3 жил өөрийн инстаграм хуудаснаа өөрийн гэсэн ертөнцийг бий болгож, хувь хүний бодол сэтгэхүйгээ чөлөөтэй нийтлэх болсон тэрээр эзэмшсэн мэргэжлээрээ хэд хэдэн уран бүтээлд дүрээ мөнхлөөд амжжээ.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2022/09/Screenshot_20220919-093008_Instagram-1-849x1024.jpg)
Дэгжин төрхөөрөө олны анхаарлыг татсан тэрээр хувийн амьдралаа тоочоод байдаггүй ч жинхэнэ хайртайгаа учирч, аз жаргалтай байгаагаа нуудаггүй нэгэн. Тэрээр амьдралынхаа дахин давтагдашгүй сайхан үеийг мэдэрч байгаа бөгөөд хөл хүнд болжээ. Энэ сайхан үеээ өөрийн дагагч нартаа ийн хуваалцлаа.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2022/09/pt2022_09_21_12_42_35_mh1663735374000-1024x1024.jpg)