Жүжигчдийн дунд хамгийн халууханд тооцогддог бүсгүйчүүдээс П.Шүүдэрцэцэг яах аргагүй эрчүүдийн анхаарлын төвд үргэлж байдаг. Дөнгөж дэбют хийж эхэлсэн даруйдаа л үзэсгэлэн гоогоо бишрүүлж, хамгийн сайхнаар онцлуулсаар байгаа. Тэрээр өдгөө АНУ-д мэргэжлийн түвшнээ ахиулахаар урлагийн сургуульд суралцаж буй.


Кино, клипний дүр бүр нь эрчүүдийн шүлс гоожуулж ханахгүй дур булаам байдаг. Түүнийг УДЭТ-ын жүжигчин Тодгэрэлтэй үерхэж буйг мэдэхгүй хүн байхгүй ч сэм сэмхэн харц шидэлж, хандрах эрчүүд бишгүй олон байлгүй яахав. Хос 2-ыг салсан гэх мэдээлэл гарсан ч үүниг үгүйсгэсээр байгаа юм.

