МУГЖ Г.Эрдэнэбилэг өөрт тохиолдсон 30ЛГҮЙ явдлаар, ИНГЭЖ СЭРЭМЖЛҮҮЛЛЭЭ.

Монголын хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг бол яахын аргагүй МУГЖ Г.Эрдэнэбилэг билээ. Түүний гадна төрх, унзад хоолой, хүчирхэг бие хаа нь хааны дүрд яг таг тохирсон уу гэлтэй уг дүрийг тултал нь бүтээдэг билээ.

Тэрээр уран бүтээлийн олз арвинтай байгаа бөгөөд ажил мэргэжлийн хувьд багагүй амжилтыг гаргаж, Монгол улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан юм.

Жүжигчин Г.Эрдэнэбилэг өөрт тохиолдсон зүйлээр ийн хүүрнэлээ.

Бараг жилийн өмнө 2021-12-02-нд
нурууны операсанд ороод яг 10 сарын хугацаа өнгөрчээ. Нурууны зөөлөн эдийн мэдрэл дарагдаад маш олон 3овиурууд биед минь илэрсэн юм. Алхах гэдэг зүйлийг хийж чадахгүйд хүрэв. Би аль болох гамаа сайн барьж, эмчийн заавраар хөдөлж, босож явж байлаа.

Алхаж эхэлснээс хойш хамгийн хэцүү үе нь гэвэл дэлгүүр орж, хүнсээ цуглуулах үед бүх тортой хүнсээ эхнэртээ бариулаад араас нь алхах байлаа. Дэлгүүрт яваа хүн болгон намайг их муухай, эвгүй харна. Эсвэл би хэт их мэдрээд байсан ч байж магадгүй. Яах юм бэ. Би барья гэхээр гам алдана гэж эхнэртээ зэмлүүлнэ.

Гэхдээ яг гамаа ягштал нь  барьсан уу гэвэл үгүй. Дунд нь хүнд юм өргөх, ачаалал авах, ядрах даарах зэрэг зүйлсүүд зөндөө байсан. Энэ бүхний дараа биеэ маш хурдан тэнхрүүлж ажлаа үргэлжлүүлэх шаардлагатай болсон нь дуусгаж амжаагүй байсан “Wolf of the Tegri”,”Тамгагүй төр” жүжиг хоёр байсан юм. Ямар ч байсан ард нь гарч чадлаа. Одоо харин аажмаар бэлтгэлдээ явж эхэлж бна. Хөдөлгөөн бол эрүүл мэндэд хамгаас чухал үүрэгтэй юм байна лээ шүү. Би бэлтгэлээ эхэлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *