Өөрийн үзэл бодолдоо бат зогсох бүсгүй Нара нь сүүлийн үед багагүй шуугиантай байгаа билээ. Амаржаад тун удаагүй байгаа түүний хувьд ажил, амьдралаа зохицуулахын тулд эргэлт буцалтгүйгээр хэлсэн ярьсандаа бат зогсохоор шийджээ.

Дуучин Нарагийн хувийн амьдралын орон зай луу хэт халдах гэсэн хүмүүс хүртэх ёстойгоо хүртсэн үү гэлтэй Нара бүсгүй зоригтойхон хөдлөж эхэлжээ. Тэрээр хэлэхдээ “Хүн өөлөх дуртай юм бол эхлээд өөрөө өөгүй сайхан бол, над шиг өөрөө өөрийгөө тордчихдог, арчилчихдаг болчихоод надтай тэмц” хэмээжээ.
