ЧИНГИС ХААН: Миний музейд НАМАЙГ УРЬСАНГҮЙ…- ЭНД ДАРЖ УНШААРАЙ

Одоогоос 60 гаруй жилийн өмнө “Төв музей”-н барилгыг Б.Чимэд архитекторын ур ухаанаар барьж, тухайн үеийн монголын архитектурын онцлогийг ньюклассик хэв шинжтэй уялдуулж төлөвлөсөн гэдэг. Гэвч энэхүү сайхан барилга урт насыг үзсэнгүй. Ухаан дутсан даргын тушаалаар монголын архитектурын түүх болоод хотын ой санамжийг нэгэнтээ үгүй болсон юм.

Дээрх барилгын туурин дээр “Чингис хаан” музей хэмээх нүсэр барилга нь маш богино хугацаанд баригдаж өнөөдөр нээлтээ хийлээ. Архитектор Балдан хэмээх нөхрийн тус барилга нь мэргэжлийн хүмүүс болоод иргэдийн хэл аманд багагүй өртсөн бөгөөд тус төсөл нь ийн өндөрлөлөө.

Өнөөдрийн нээлтийн үйл ажиллагаанд урлаг соёлын болоод улс төрийн эрхмүүд уригдан оролцсон нүсэр нээлт боллоо. Уг музейн барилгат арван нэгэн мянга орчим үзмэр байх бөгөөд Ази тивдээ байхгүй томоохон бүтээн байгуулалт гэнэ.

Уг нээлтийг далимдуулж өөрийгөө “Чингис хаан” хэмээн нэрийдсэн иргэн Баасанжаргал нь ийн өгүүлж, иргэдэд инээд хөөр бий болгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *