Японы загвар өмсөгч Риса Хирако нийгмийн сүлжээнд наснаасаа хоёр дахин залуу харагдаж буй гэрэл зургуудаа байршуулах болсноор ихээхэн нэр алдартай болжээ. 45 настай модель эмэгтэйн Инстаграм хуудсыг 97 гаруй мянган хүн дагаж байгаа аж.
Токио хотод амьдардаг энэ эмэгтэй загварын брэндүүдтэй хамтарч ажилладгийн зэрэгцээ хөгжмийн клипүүдэд зургаа авахуулдаг байна. Түүний хуудсыг сонирхдог олон хүн Хиракогийн жинхэнэ насыг олж мэдээд ихэд гайхсан гэнэ шүү. Энэ модель эмэгтэй эрүүл амьдралын хэв маягийг баримталдаг гэнэ.
Мөн тэрбээр Инстаграм дахь хуудсан дээрээ хоолны жор болон органик гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнээ тогтмол танилцуулж, нийтэлдэг аж.