Дуучин Нара нөхрөөсөө СҮЙН БӨГЖ авч, Нижгэр ХУРИМЫН зар дуулгах нь….

Өөрийн хүч хөдөлмөрөөр өнөөгийн төвшинд тунчиг амжилттай яваа бүсгүй бол дуучин Нара билээ.

Түүний хувийн амьдрал болоод ажил төрөл нь олон нийтийн хэл ам дагуулсан ч түүнд үл бүдрэх нь бахархам…

Налгар намрын улиралд шинэ хүнээ өлгийдөн авсан Нара бүсгүй хувийн амьдралын хувьд аз од нь гийсэн үү гэлтэй өөрийн аз жаргалаа бүтээсээр буй.

Өөрөөс нас залуу хүнтэй учран нийлж элэг бүтэн амьдралыг цогцлоосон тэрээр говийн бор залуугаас сүйн бөгж авчээ.

Энэ талаар дуучин бүсгүй дурсан санаж ийн өгүүллээ.

Өнгөрсөн жилийн 10 сарын 19ны өдөр би гэж хүн эмнэлэгт хэвтэж байсан юм. Сувилагч нээх гоё цэцгийн баглаа бариад эргэлт ирлээ гээд ороод ирлээ.

Байнга л хайраа би ирчихсэн байна гараад ир… гээд залгадаг болохоор хэн цэцэг илгээсэн юм бол доо гээд цэцгээ автал дотор нь бөгжний хайрцаг, бөгж байв.

Ийм л романтик хүндээ
Юм их сонин шүү цаашаа түлхэх тусам л наашаа байж, наашаа гэх тусам цаашилдаг… Ингэсээр байгаад л нэг хайрын бяцханыг өлгийдөж аваад мөөмдүүлээд сууж байдаг ай мөн…