Дуучин Нарагийн ТӨРСӨН ӨДӨР тохиож байна. Түүнд халуун баяр хүргэе.

Гал цогтой, авхаалжтай бүсгүй хаана байна хэмээн асуувал дуучин Нараг тодотгох байлаа. Түүний аливаад хандаж буй хандлага, хэлж буй үг, хийж буй үйлдэл нь яг голыг нь оносон уу гэлтэй бүх зүйлийг өөрийн талд оруулж байдаг нь гайхалтай.

Амаржаад тун удаагүй байгаа тэрээр 2 хүүхдийн ээж болсны дараах сэтгэгдэлээ хуваалцахдаа олны хайр хүндэтгэлийг татаад амжсан юм. Ганц бие ээж хэмээн тодотголыг авч хаян, элэг бүтэн амьдралыг цогцлоосон нь хамгийн сайхан нь байв.

Өөрийн хүсэл мөрөөдөл, зорилго бүрдээ эзэн нь байж чаддаг Нара бүсгүйгийн 40 насны төрсөн өдөр тохиож буй юм. Гайхалтай сайхан бүсгүйд аз жаргал, эрүүл энх, хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *