Нара: Ам бүл 4 болоод 40 настай учран золголоо. Баяр хүргэсэн та бүхэндээ баярлалаа.

Гал цогтой бүсгүй болох Нарагийн төрсөн өдөр тохиож 40 нас хүрлээ. Түүний хувьд ажил амьдралын гараагаа урлагийн салбараас эхлэж байсан ч, бизнесийн салбарт хүчтэй өрсөлдөгч болон ирж сошиал орчинд томоохон байр суурийг эзлээд буй.

Хувийн амьдрал тогтуун сайхан болж, бяцхан үрийн зулай үнэрлэсэн баярт мөч ч тохиолдоод амжсан юм. Дуучин бүсгүй энэ талаар ийн хүүрнэлээ.

Ам бүл дөрөв болоод дөчин настай учран золголоо. Үрсийнхээ хайранд жаргаж төрсөн өдрөө өнгөрүүллээ. Төрүүлж өсгөсөн сайхан ээж аав хоёртоо баярлалаа, үргэлж ар талд минь асаалттай танк шиг байдаг гэр бүлийнхэндээ бас хайрдаа баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *