Г.Эрдэнэчимэг: Залуу нас, гоо үзэсгэлэн зуурдынх билээ үнэнээс бид зугтах аргагүй…

Шуранхай хамтлагаас урлагийн гараагаа эхлүүлсэн, дуучин Г.Эрдэнэчимэг нь гоо үзэсгэлэн, эгшиг аялгуугаараа сонсогч түмнээ уяраадаг нэгэн билээ. Тэрээр ухаалаг байдал, эгэл даруу төрхөөрөө яахын аргагүй харц татах нэгэн билээ.

Тэрээр товч бөгөөд тодорхой байдлаар ухаан сийлсэн үгсийг ийн хүүрнэсэн юм.

Залуу нас, гоо үзэсгэлэн зуурдынх билээ үнэнээс бид зугтах аргагүй. Дээдийн заяанд төрсөнч энэ бие өтлөхийн зовлонг амсах жамтай. Гагцхүү сайхан сэтгэл л цэл залуугаараа үлдэнэ. Дотоод сэтгэлийн гоо сайхнаа тордож нинж сэтгэл, хайр хүндлэл, үнэнтэй байх нь юутай ч зүйрлэшгүй тав тух, гоо билээ.

Үзэсгэлэнт бүсгүй маань уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан орсон бөгөөд ирэх сард бие даасан тоглолтоо монгол бөхийн өргөөнд хийх ажээ. Урлагийн их ажилд өндөрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *