МУГЖ цол хүртсэн НАЙЗУУДЫН охид нь ч гэсэн нэр алдарт хүрчээ. Тэдний аз жаргалтай мөчүүдээс…..

Драмын театрын сор болсон жүжигчдийн нэг бол Монгол улсын гавьяат жүжигчид болох Уранчимэг, Өлзийхүү, Энхтуул нарыг яахын аргагүй дурдах ёстой билээ. Тэдний хийсэн бүтээсэн уран бүтээл бүр чанарын дээд төвшинд хийгдэх бөгөөд үзэгчдийн сэтгэлийг баясгадаг билээ.

Тэд гучин жилийн турш найзлаж буй бөгөөд драмын театраас ажил амьдралын гараагаа эхлүүлж, өнөөдрийн өндөрлөгт хүрсэн гэдэг.

Жүжигчин Өлзийхүүгийн охин Баярмаа нь мөн л адил жүжигчин мэргэжлийг сонгон багагүй амжилттай яваа бүсгүй юм.

Харин жүжигчин Энхтуулын охин Тамир буюу Mrs M нь монгол дахь хамгийн эрэлттэй эмэгтэй реппэр юм.

Жүжигчин Уранчимэг охин Анударь нь багагүй авьяаслаг нэгэн бөгөөд гадаад улсад боловсрол эзэмшиж ээжийнхээ уран сайхны киноны арын албанд зүтгэж буй гэнэ.

Ийм гайхалтай амжилтын эзэд болсон бүсгүйчүүдэд өндөрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *