Дуулим: Аавтайгаа дуулна гэдэг бол ХОВОР ХУВЬ ТАВИЛАН. Аавыг минь битгий буруутга.

Тоглолтын танилцуулах хуудаснаас үүдэлтэй дуулиан гарсан нь хэн хүний анхаарлын төвд байгаа билээ. 25-р суваг телевизийн хөтлөгч Х.Уламбаяр үзэл бодлоо илэрхийлсэн нь түүний эрх ч гэлээ таагүй үг хэллэг ашигласан нь өнөөдрийн энэхүү байдалд авчирсан юм.

Дуучин В.Баттулгагийн хариу мэдэгдэл нь хөтлөгч Х.Уламбаяртай холбогдох байгууллагуудаар асуудлаа шийлвэрлүүлнэ хэмээсэн юм.

Бяцхан дуучин Дуулим нь энэхүү зүйлд хариу мэдэгдэхдээ ийн өгүүллээ.

Ховор хувь тавиланд аавтайгаа дуулаад явж байхдаа маш их баяртай жаргалтай байдаг. Аавтайгаа дуулах хувь тавилан хүн бүрт заяахгүй шүү дээ. Бусдын юу гэж хэлэх нь биш аавтайгаа дуулж байгаа минь л надад чухал юм шүү. Аавтайгаа хамтдаа дуулах хүсэл мөрөөдлийг бадрааж өгч буй аавыг минь бүү буруутгаарай. Баярлалаа та бүхэнд.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *