Нара: МӨРӨӨДЛИЙН БАЙШИНТАЙ минь танилц. Тун удахгүй сайхан мэдээ дуулгана аа….

Хөдөлмөрч бүсгүй Нарагийн тэвчээр, зүтгэлийг хэн бүхэн ойлгодог бизээ.

Урлагийн салбараас ажил амьдралын гараагаа эхлэж байсан ч одоогийн байдлаар хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес эрхлэх тэрээр тунчиг амжилттай яваа бүсгүй юм.

Түүний үйлдвэрлэлийн үйл явцын байршил нь Түнхэл тосгонд явагддаг бөгөөд тус байршилд томоохон бүтээн байгуулалт эхлүүлжээ. Энэ талаар ийн өгүүллээ.

Нара нь та бүхэндээ сайхан мэдээ дуулгах гэсэн юм. Маш олон зүйл даван туулсны эцэст хүсэн хүлээсэн Мөрөөдлийн байшин маань сүндэрлэж эхэллээ. Барилгын гүйцэтгэгч компани маань  ажлаа шуурхайлж байгаа.

Юуны өмнө ЗГ-аас хэрэгжүүлж буй ЖДҮ-ийн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд Нарагийнх нь Зөгийн Аж Ахуйг дэмжиж хамтарч ажиллахыг хүссэн хүсэлтийг хүлээн авч зөвшөөрсөнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Дараа жилийн зунаас манай аж ахуй нь байгалийн цэвэр зөгийн балыг Шонхор зуслангийн амрагч хүүхдүүдийн хоол хүнсэнд нийлүүлэлт хийж,

танин мэдэхүйд зориулсан хөтөлбөр болон бусад хөтөлбөрт дэмжиж хамтран ажиллахаар болсон юм.

Ингээд нэгэн сайхан нартай өдөр та нартаа Мөрөөдлийн Байшйнгаа танилцуулан лайвдана аа.