1000 жил дахин төрөхгүй Сон-Хе-Гюгийн үзэсгэлэнт төрх ба багийн зургууд

Song Hye Kyo нь 1981 оны 11 сарын 22 нд төрсөн бөгөөд өдгөө 39 нас хүрч байгаа юм. Тэрээр Солонгостоо хамгийн үнэтэй жүжигчдийн нэг бөгөөд гоо сайхны хагалгаанд ороогүй гэдгээрээ алдартай. Эхээс төрсөн гоо үзэсгэлэнгээ улам тордож сайхан яваа түүний царайг шинжээчид 1000 жил дахин төрөхгүй гоо үзэсгэлэн, төгс хэлбэр хэмээн тодотгожээ.

Охидууд түүний зургийг барин гоо сайхны эмч дээр очих нь элбэг байдаг байна. Яг ийм хамар, уруул, нүдтэй болохыг хүсдэг хэмээн эмч нар хэлсэн байдаг.

Хамгийн анх тэрээр Зүрхэнд шингэсэн намар (2000), Бүгдийг нь (2003), Миний байшин (2004) хэмээх тухайн цаг үеийн хамгийн алдартай кинонуудад тоглож гараагаа эхлэж байсан. Өдий хүртэл тасралтгүй карьер нь өсч яваа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *