Жүжигчин Отгонтунгалаг: Би хэзээ ч ЭРО кинонд ТОГЛОХГҮЙ. УЧИР НЬ…

Энэ цаг үед хамгийн эрэлттэй эмэгтэй жүжигчингээр тодорсон жүжигчин бол Отгонтунгалаг билээ.

Шинэ үе продакшнаар овоглогдон анхны уран бүтээлүүдээ туурвиж байсан бол өдгөө олон олон продакшнуудын уран бүтээлд хамтран ажиллах болжээ.

Кино театруудад хамгийн өндөр үнэлгээтэй, хамгийн өндөр ашиг орлоготой кино болох Цурам ажиллагаа монголын уран сайхны киноны шигтгээ болсон дүрийг бүтээсэн юм.

Харин үзэгчдийн хамгийн их анхаарлын төвд байгаа Эрвээхийн сүүдэр олон ангит уран сайхны киноны гол дүрийн эмэгтэй жүжигчингээр ажилласан бөгөөд сайнтай муутай олон олон сэтгэгдлүүдийн эзнээр тодроод буй.

Түүний бүтээсэн дүр бүхэн үзэсгэлэнт эмэгтэйн дүрийг бүтээж буй бөгөөд энэ дүр нь ч сайхан таарсан гэдэг. Гэвч жүжигчин Отгонтунгалагийн хувь хүний үзэл бодолд эро киноны дүр таардаггүй хэмээн өөрийн бодлоо илэрхийллээ.

Түүний хамгийн анхны дэлгэцийн бүтээл талийгч Билгүүнтэй тоглосон Хөгжилтэй өдөр хэмээх кино байжээ.

Жүжигчин Оогий нөхөр 2 хүүхдийн хамт аз жаргалтай амьдарч байгаа юм.