Төрсөн эгч дүүсийн ХАМТРАН ЖҮЖИГЛЭСЭН кино үзэгчдийг БАЙЛДАН ДАГУУЛЖ байна.

Монголын кино урлагийн салбарт шигтгээ болсон залуу эмэгтэй жүжигчин болох хөөрхөн гэдгээрээ алдаршсан Мишээлийг танихгүй хүн байхгүй бизээ.

Түүний бүтээсэн дүр бүхэн үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж, тоглосон кино болгон нь булган сүүл дагуулдаг юм.

Жүжигчин Мишээл нь эхээс гурвуулаа бөгөөд дээрээ нэг эгч, доороо нэг охин дүүтэй, айлын дунд охин юм. Эгч дүүс гурвуулаа зурсан зураг мэт үзэсгэлэнтэй байх бөгөөд бага дүү Үжин нь аль хэдийн кино урлагт хөл тавьж гэнэ.

Хэд хэдэн кинонд дүр бүтээгээд амжсан өсвөр насны охин Үжин нь төрсөн эгч Мишээлийн хамт Охиндоо өгсөн тангараг хэмээх уран сайхны кинонд гол дүр бүтээжээ.

Уг кино нь аав охин хоёрын нандин холбоог дүрслэх бөгөөд олон олон үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, өндөр үнэлгээ аваад буй гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *