Жүжигчин Шүүдэрцэцэг багын зургаа дэлгэлээ-Та нар нэг харьцуулаад хараарай

Жүжигчин Шүүдэрцэцэг ойрын үед нам жим байгаа. Учир нь Америкт урлагийн сургуульд суралцаж яваа билээ.

Өдгөө 30 нас дөхөж яваа бүсгүй маань драмын Тодгэрэлтэй үерхдэг билээ. Түүнтэй сууна гэж хэлээд амжсан.

Шүүдрээг байнга дагаж явдаг сенсацийн нэг бол гоо сайхны хагалгаа. Учир нь түүнийг хүмүүс хиймэл харагдаж байна гэцгээдэг.

Жүжигчин бүсгүй маань огт хагалгаа хийлгээгүй гэж үргэлж хэлдэг ч хүмүүс байнга асуусаар ирсэн. Сүүлдээ бүр за өөрсдийнхөөрөө бод хэмээн хэлж байсан.

Энэ асуудалд цэг тавихаар жүжигчин бүсгүй маань багын зургаа дэлгэлээ. Ямартай ч эмэгтэй хүн юм хойно өөрийгөө тордож гоо сайхандаа анхаардаг.

Тиймээс бас багын зургаасаа арай өөр харагдаж магадгүй ч гэлээ хүн бүр өөрсдөө хараад дүгнэлт хийх биз ээ.