Монголын хамгийн ганган бүсгүй хаана байна гэвэл жүжигчин Сансармааг тодотгох байлаа. Өдөр бүр өөрийн гоо үзэсгэлэндээ анхаарч, хамгийн сайхнаараа харагдах түүний хөдөлмөрийг үнэлэмээр байдаг билээ.
Монголын уран сайхны кинон дундаас хэд хэдэн хит уран бүтээлд гол ба туслах дүр бүтээсэн тэрээр өөрийн жүжигчний мэргэжлийн авьяас чадвараа батлан харуулсан юм.
Үзэсгэлэнт бүсгүй маань өөрийн жинхэнэ хайртайгаа учирч багагүй цаг хугацааг хамтдаа өнгөрүүлсэн бөгөөд энэ жил хөл хүнд болж хамгийн ганган ээжээр тодроод буй юм.
Шинэхэн гэр бүл маань бяцхан үрээ өлгийдөн авч, жүжигчин бүсгүй маань эсэн мэнд амаржсан аж.
Өөрийн амьдралын нандин хором мөч бүхнээ фото хальсанд буулгаж, хувийн цахим хуудаснаа үргэлж нийтлэх Сансармаа бүсгүй ээж болсоноо зарлаж дараах зургуудыг харамгүй хуваалцлаа.
Үзэсгэлэнт бүсгүй Сансармаагийн зургуудаас