Уранзаяа: Хөөрхий хүү минь 9 нас хүрэхдээ аавтайгаа хэдхэн л уулзсан байх. Хүүдээ цаг гаргаж байгаарай…

Цахим ертөнцөд багагүй идэвхи зүтгэл гаргаж олон танигдсан эмэгтэй бол Уранзаяа билээ. Тэрээр киви хамтлагийн дуучин Укагийн төрсөн дүү бөгөөд эгчийнхээ сайн хамтрагч, сайн менежер нь юм.

Уранзаяа бүсгүйгийн хувийн амьдралын хувьд гэвэл дэлхийн аварга Төгсцогттой хайр сэтгэлийн холбоо тогтоож хөөрхөн бяцхан хүүгийн ээж болсон гэдэг. Гэвч залуу хосуудын хамтын амьдрал нь дуусгавар болж Уранзаяа нь ганц бие ээж болсон юм.

Өдгөө Төгсцогт нь өөр бүсгүйн хань ижил болж, бяцхан охины аав болжээ. Түүний спортын карьер ч мөн багагүй дээшилж дэлхийд чансаатай тамирчин болсон юм.

Уранзаяа бүсгүй өдгөө ганц бие ээж хэвээр байгаа бөгөөд хүүгийн аав болох Төгсцогтод хандаж ийн өгүүлэв.

Хүүтэйгээ жаахан ч гэсэн цаг өнгөрөөгөөрэй гэж их л хүсдэг дээ. Миний хүү есөн нас хүрэхдээ хэд хоног хамт байж үзсэн юм бол доо. Хөөрхий үр минь. За яахав ээж нь хичээнэ ээ. Хүүхэддээ цаг гаргаж байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *