Жүжигчин Намуун ГАНЦ БИЕ амьдралыг эрхэмлэж ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЭЖ боллоо. УЧИР НЬ…..

Хар сувдны нууц уран сайхны киноны гол дүрийн жүжигчнээр ажиллаж эхэлсэн цагаас авахуулаад “Үнэг” хочтой болсон залуу жүжигчин бол М.Намуунцэцэг билээ.

Кино урлагт хөл тавьж олны танил болсон тэрээр жүжигчний ажлын хажуугаар олон олон брендүүдийн нүүр царайгаар ажиллаж, загвар өмсөгчийн ажил давхар гүйцэтгэдэг байсан юм.

Нийслэл хүүхэн уран сайхны олон ангит кинонд дүр бүтээж байх үедээ нялх биетэй байсан тэрээр бяцхан үрээ өлгийдөн аваад удаагүй байжээ.

Түүний гэр бүлийн хамтын амьдрал удаан үргэлжлээгүй бөгөөд өдгөө ганц бие амьдралыг эрхэмлэж өрх толгойлсон ээж болжээ.

Тэрээр ээж болсноосоо хойш багагүй жин нэмсэн тухайгаа өгүүлж байсан бөгөөд дасгалжуулагч Анухайгийн тураах шоунд орж үзэсгэлэнт биеэ дахин урлаж чадсан юм.

Өөрийн үзэл бодолдоо бат зогсож хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж буй залуу бүсгүйд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *