Отгоо: Хүүгээ мундаг жүжигчин болоорой гэж хүсэж байна ЭЭЖ НЬ хайртай шүү.

Шинэ үе продакшнаар овоглогдон анхны уран бүтээлүүдийн гараагаа эхлүүлж байсан жүжигчин Б.Отгонтуяагийн бүтээсэн дүр бүхэн үзэгч олны сэтгэлд хоногшин үлддэг билээ.

Ялангуяа түүний жүжиглэх ур дүйгээс гадна хоолойны өнгө хамгийн содон бөгөөд жүжигчин Отгоогийн хоолойг сонсоод л шууд таних биз ээ.

Жүжигчин Отгонтуяа нь хувийн амьдралын хувьд 4 сайхан үрсүүдтэй бөгөөд алдарт эхийн 2-р одонг гардан авсан юм. Дөрвөн сайхан үрсийн ээж тэрээр уран бүтээлийн ажлаасаа түр завсарлага авч байсан бөгөөд энэ жилээс кино урлагтаа эргэн ирж цахиур хагаллаа.

Эрвээхэйн сүүдэр олон ангит уран сайхны киноны гол дүрийн эзэн тэрээр үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүртэж, нийт массын сэтгэл зүйг өөрийн талд оруулж чадсан юм. Энэ ч утгаараа түүний жүжигчний ур чадвар хэр сайн байгааг илтгэж буй билээ.

Эрвээхэйн сүүдэр олон ангит уран сайхны киноны Дөлгөөний дүрийг бүтээсэн жүжигчин бүсгүй маань тус кинонд ганц хүүгийн ээж байх бөгөөд бяцхан жүжигчин Х.Анартай хамтран тоглосон юм. Тэрээр өөрийн төрсөн хүүгээс ялгаагүй хайрлаж байсан тухайгаа ийн дурслаа.

Төрсөн хүү киноны хүү 2 минь хоорондоо их төстэй санагддаг юм. Киноны маань мундаг хүү их хөөрхөн. Учрал эгч ээж хоёрынхоо хэнд нь хайртай, хэн нь хамгийн хөөрхөн бэ? гэхээр мэдээж ээж шүү дээ гээд л… Сэтгэлийн дотоод мэдрэмж гаргасан хамгийн хүнд киноны хэсэгт хажууд минь их дэм болсон мундаг хүү шүү. Хүүгээ мундаг жүжигчин болоорой гэж хүсэж байна ээж нь хайртай шүү.  Төрсөн хүүдээ ч гэсэн хайртай шүү…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *