Жүжигчин Дөлгөөн ГАНЦ БИЕ болсоноо ИНГЭЖ ЗАРЛАВ УУ?

Хүн эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж цаг мөч бүхэнд хөдөлмөрлөж байвал амжилтанд хүрч чаддагийн тод жишээ бол жүжигчин Дөлгөөн билээ.

Тэрээр жүжигчин мэргэжлийг эзэмшээд 10 гаруй жил болж буй бөгөөд хамгийн анхны дүр бүтээсэн кино нь “Хана” уран сайхны кино гэдэг. Тус кинонд 14 настайдаа тоглож байсан хэмээдэг бол оюутан насандаа “Амьдралд тавтай морил” олон ангит кинонд дүр бүтээж олонд танигдсан аж.

Монголын хамгийн их үзэгчтэй шилдэг кинонуудад гол дүрийн эзнээр ажилласан тэрээр дан ганц дэлгэцийн уран бүтээлд бус драмын урлагт тунчиг амжилттай ажиллаж байгаа юм.

Тухайлбал улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллаж байх хугацаанд “Ромео Жульетта” жүжигт Жульеттагийн дүрд тоглосон юм. Мөн “Тамгагүй төр” жүжгийн Гүргэл хатны дүр бүтээсэн аж. Хамгийн сайхан дүр бүхнийг бүтээдэг авьяаслаг жүжигчин билээ.

Түүний хувийн амьдралын хувьд ганц хүүтэй бөгөөд нөхрийн хамт амьдардаг байсан юм. Өдгөө жүжигчин бүсгүй маань европын орнуудаар ганцаараа аялал хийж буй нь ганц бие болсон уу гэлтэй нийтлэлүүд хийх болжээ.

Хэрэв эмэгтэй хүн энэхэн олдох ганц амьдралдаа насаараа ханьлах хань ижил болон эзэмших мэргэжил хоёроо зөв сонгосон бол энэ насандаа хийх үйлээ хийлээ гэж тооцож болно хэмээн хэлж байсан жүжигчин Дөлгөөн бүсгүй зөв сонголт хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *