Дэлхийн 8 тэрбум дахь иргэн Анандын Мэргэн гэх МОНГОЛ ХҮҮ болсон байна.

Дэлхий дээрх 200 орчим улсын хүн ам бүгд нийлээд 8 тэрбум болжээ. Эрдэмтдийн судалгаагаар 2022 онд дэлхий нийт 8 тэрбум болно хэмээх тооцоололдоо нэгэнт хүрчээ.

Дэлхий даяар 8 тэрбум дахь иргэн аль улсын, хэн гэх эцэг эхийн хүүхэд болон мэндлэх бол хэмээх асуулт эрчийг авч байсан юм.

Гэтэл дэлхийн 8 тэрбум дахь иргэн Австрали улсын Канберра хотод төрсөн Анандын Мэргэн гэх монгол хүү болсон байна.

Энэхүү баярт мөчийг дэлхий даяар мэдээллэж буй энэ үед Монгол залуу гэр бүл болох Анандын гэр бүлд олон мянган хүмүүс баяр хүргэж, аз жаргалыг хүсчээ.

Дэлхийн хүн ам 8 тэрбум болсон энэ үед бүхий л талын асуудал болон шийдлүүдийг тооцоолж тогтвортой хөгжлийн бодлогыг дэлхий нийтээр баримтлах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *